Нүүр шавхардах мэт ширүүн жавартай өглөө, гэр хорооллоос гарах битүү утаан дундаас автобусны буудал зүглэн алхана. Өглөө хэл дээрээ юу ч тавиагүй учир, гадаах утаа дотор муухай оргиулна. Толь мэт болтлоо хөлдсөн зам дээгүүр тэнцвэрээ үл олон алхах нойрмог хүмүүс биеэ чанглан алхах нь хальтарч унахгүйг хичээсэндээ тэр байх.