Ойрд Боргиогоо хүртээгүй байж байгаад өнөөдөр хүртээд ийм нэгэн шүлэг бий болов.
Тал нутгийн тансаг сайхан Боргио
Талын Монгол түмэн шиг эгэл танхай Боргио
Танаас өмнөө олон өөрийг амсаж байвч
Талимааруулах аагтай шар айраг таниас өөр үгүй билээ.
Хөргөгчнөөс гарч ирсэн хүйтэн Боргио таны
Хүрэн шил дээрх дуслууд бөмбөгнөн унах бүрийд
Хөөрхөн хүүхний хөлөрсөн бие бодолд орно
Хүрэн шилний тань амсар дээгүүр салхи хүнгэнэх бүрийд
Хэрийн салхи санаанд минь орно.