Ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэрэг нь аль хэдийнээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. Бид эдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хурдан хугацаанд худалдаа наймаа зэргийг хийж мөн хайрт амраг садангуудтайгаа алсын зайнаас нүүр нүүрээ харан харилцаж чаддаг болсон. Утасгүй интэрнет зэргийг ашиглан хүссэн мэдээллээ өөрсдийн халаасанд багтах тэрхүү авсаархан төхөөрөмждөө авч чаддаг болжээ.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhnIVJuaLKLEgvlt5kvGy4TG1EwhYBxU4EzzP9GRqgfZSHlAur1q_Tw-VoWjtCV_leAt21UAneJJzV-oGN3Gdlg6elDk-uPSQwCRWKJJYGBY039g05riB-aFWgaKlRuWXOpbVkYhou1vn8/s400/idropper2.jpg)
Уг төхөөрөмжийн нэрнээс та бүхэн нэг зүйлийг ойлгох байх. Энэ зөвхөн APPLE-ийн бусад TOUCHSCREEN төхөөрөмжүүдтэй хоршиж ажиллана. iDROP "харилцан үйлчлэлийг хэрэгжүүлэх хэрэгсэл" хэмээх холбогч төхөөрөмж нь маш хурдан хугацаанд нэг төхөөрөмжтэй холбогдож, таны хүссэн зүйлийг авч өөр нэг төхөөрөмжрүү зөөх бололцоог олгож байгаа юм. Уг үзэг мэт төхөөрөмжийн дээд хэсэгт байрлах товчлуураар сорох болон гаргах үйлдлүүдийг гүйцэтгэх аж. Энэ төхөөрөмжийн нэг алдаатай тал гэвэл APPLE-ийн TOUCHSCREEN төхөөрөмжүүд нь зөвхөн хүний хурууг л мэдэрдэгт байгаа юм. Гэвч энэхүү төхөөрмжийн төсөл хэрэгжиж эхэлвэл ээ алдааг засах байхаа. Тус бүтээлийн дизайнерээр Heo Jaeyoung, Jin Hoyoung & Jung Han-Bi гэсэн Солонгос залуус ажилласан байна.
No comments:
Post a Comment