Хүн том болоод эцэг эхийнхээ өөдөөс чанга дуугаар орилж, хуруу гараараа чичлэн зандрах үед эцэг эхэд хэцүү байдаг болов уу? Мэдээж шүү дээ. Төрүүлж өсгөсөн хүү нь өдөөс нь том том дуугарч, аав чинь цохиж авах гэхэд гарыг нь чанга гээч нь барьж аваад цааш түлхэх үед ээж аавын чинь нүдэнд айдас аль эсвэл гомдсон байдал харагдах тэр үед "яах гэж тэгэв" хэмээн харамсах. Өөрийх нь хүүхэд өөдөөс нь босох тэр үед эцэг эх нар маань нас нь яваад хөгширсөндөө гутардаг болов уу, аль эсвэл...
Бид том болсон хэдий ч тэдэндээ үргэлж хүүхдээрээ байдаг. Тэгсэн атал тэр хүүхэд нь архи үнэртүүлэн орж ирэх тэрхэн мөчид эцэг эхийн сэтгэл яаж байгааг бид хэрхэн мэдэх билээ. Монголын Нууц Товчоо дээр өгүүлдэг шиг "...хатан сайхан эхийнхээ сүү шиг сэтгэлийг эдүүлэх..." зүйлийг хийж байгаагаа ойлгох нь үгүй бид.
Өнөөдөр би аавынхаа өдөөс дайрч давшилж, элдэв үгээр хэлж байхдаа нүднээс нь юуг харсан гэж бодно. Хүүхэд загнуулаад түүнийгээ даалгүй уйлж эхлэх үед нүд нь бүлтгэнээд, нулимс нь цэлэлздэг шиг зүйлийг би олж харсан. Ямар аймаар зүйл вэ. Хэнд ч дийлэгдэхгү гэж бодож явдаг аав маань өөдөөс тэгэж харах ахуйд дотор пал хийх шиг болов. яасан ч аймшигтай зүйл хийчих нь энэ вэ??????????????????????????????????????????
Aaviig chini orovdoj .bna. chamaig ch bas...orh geriin terguuniihee uurging her zereg bueluulj bgaa boll?...Zoolon hun de.
ReplyDeleteБи ч бас аав ээждээ хамгаас илүү хайртай, тэд маань намайг зөв сайхан хүмүүжүүлж өсгөсөн гэж боддог. Ухаантай хүмүүсийн дэргэд өсч хүмүүжнэ гэдэг их аз завшаан.
ReplyDeleteХарин саяхнаас өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр байхыг хүсч байгаагаа мэдэрлээ. Намайг үргэлж юу хийхээ өөрөө мэд гэдэг ч үнэндээ ээжийн хүслийг биелүүлээд байгаагаа юм шиг санагдсан. Мэдээж надад сайн сайхныг хүссэн, тэгээд тэр нь надад сайнаар нөлөөлсөн. Би огт өөр зүйл хүсдэг атлаа ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж эдийн засагч болж чадахгүй бол бас л харамсана.
21 хүрчихээд юу хийхээ өөрөө мэдэх хэрэгтэй. Аав ээж ухаантай охин өсгөсөн бол түүндээ итгэж шийдвэр гаргахад нь нөлөөлөхгүй байх нь зөв шүү дээ. Нэг боломжийг алдахаараа тэднийхээ итгэлийг даах болов уу гэх айдас төрөх юм. Нэг л өдөр амжилтанд хүрч тэднийгээ баярлуулна даа.