Жүжиг, дуурь үзэх сайхан. Сайхан сандал дээр суугаад тухтай үзэх бүүр сайхан. Манай улсад сайн сайн жүжигчид байв ч сайн театрууд алга. Нэг газар нь ороод сайхан жүжиг үзэе гэтэл тэрхүү газарт маань агааржуулалт бараг байхгүй гэж хэлж болно, аль эсвэл сандал болон шал дээр нь хог хөглөрдөггүй ч баахан бохь наалдаастай. Гэвч сайн найруулсан жүжиг зэрэг нь энэхүү зүйлийг мартуулдаг ч гэхүү дээ. Гадаадын орнуудад байдаг том том театруудыг зураг болон видео бичлэгүүдээс хархад их гоё байдаг. Барилгын архитектур нь мөн дотоод засал зэрэг нь. Гэрэлтүүлэг нь ярих юмгүй байлгүй дээ. Манай Драмын эрдмийн театрын гэрэлтүүлэг болж байгаа хэдий ч хүн хархад жаахан бүдүүлэг.
Сайхан танхимд тухтай суудал дээр суугаад жүжиг үзэх сайхан байдаг байхаа. Театрийн урлагт хөрөнгө оруулдаг хүн манай улсад байдаг бол Монгол Улсад маань маш сайхан театр байх байсан байхаа. Сайхан театртай бол хүмүүс олноор жүжиг үзэх бөгөөд тэгэх тусам шинэ шинэ дуурь болон жүжиг бичигдэж, тайзан дээр тавигдах нь дамжиггүй.
Манай улсад дуурийн анхны театр Догшин ноён хутагт Данзанравжаагийн үед баригдаж байсан юм гэдэг. Тэрхүү театрыг барих чулууг Өвөр Монголын нутгаас үхэр тэргээр зөөж авчирч байсан юм гэнэ лээ. Гурван давхар өндөр тэрхүү байшин дотор "Саран Хөхөө" дуурь тавигдаж байсан юм гэдэг. Үүнээс үзхэд, Монголчуудад театрын урлаг гээч нь тийм ч шинэ зүйл биш байлтай.
Гадны өндөр хөгжилтэй улсын ард иргэд нь театрт очиж дуурь жүжиг зэргийг ихээр үздэг юм байна лээ. Улс орны хөгжил болон соёлын түвшинг үүгээр тодорхойлж болох талтай мэт. Манайхан ч цаг алдалгүй үздэг ч хэд хэдэн зүйл ажиглагддаг л даа. Сайн гэхээсээ муу зүйлүүд их байна. Түүний нэг бол яахын арга үгүй "цаг барих" асуудал юм. Дуурь эхлэж байхад хүмүүс хоцорч орж ирнэ, ирсэн хойноо чанга чанга ярина. Нэг дүгээр үзэгдэл дуусах гээд байхад л хоцорч орж ирсээр л байна. Дараагийн асуудал бол хувцаслалт болон гар утас гэх мэт зүйлүүд. Манайхан ардчилал хэмээн ярих дуртай, тиймээс гадны ардчилсан оронд Дуурь үзэх гээд ирсэн хүмүүс ёслолын хувцастай ирдэг юм байна лээ. Тийм хувцасгүй хүнийг зарим газар оруулдаггүй. Гэтэл манайд дуурь, жүжиг үзэх гээд ирсэн хүмүүс дунд ёслолын хувцастай ирсэн хүмүүс ховор харагддаг. Жүжиг эхлэхийн өмнө "гар утсаа унтраана уу" гэж зарласан байтал тоглолт дундуур танхимын энд тэнд утас дуугарсаар л. Болдог бол гар утасны сүлжээг унагаадаг төхөөрөмж тавьчихмаар ч юм шиг. Сайхан театртай бол асуудал арай өөр байх байсан ч юм билүү.
Улс орны тэргүүд маань эмнэлэг, сургууль болон цэцэрлэг барихад хөрөнгө цацаж чадахгүй байгаа бол ядаж ганц сайн театр барьчихвал сайхан даа. Гадныхны нүдийг хужирлах тийм газар байвал. Манай улсад ирсэн жуулчид Монголын театрын урлаг зэргийг сонирхох нь дамжиггүй. Тийм үед сайхан театртай бас театрын соёлтой хүмүүстэй байвал гоё доо.
Аан тийм, бас бие засах өрөө нь цэвэрхэн байх хэрэгтэй юмаа.
Гоё зүйл бичсэн байна. Тансаг театр барьчихвал хүмүүс ч энэ урлагийг илүү өндрөөр үнэлэнэ. Бас бидэнд очих нэг гоё газар бий болно.
ReplyDelete