![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEivZMqbikU0PTJQg7wT-I11-n0w7fs_WkICl7qJAR2KC7LINHpIv-eI9WezlxoLsoeUEBqvuqM9Aq_CiBTr7s81MR03vUZqWBbvpXHzXUYKbU95MEJ2Th11b6N5iynvuxtzz3VRqOeDaXI/s320/empathy10.jpg)
RIM Blackberry-ийн Art Center College of Design-д хэрэгжүүлсэн төсөлд Кики болон Даниель хэмээх дизайнерууд "хүний сэтгэл хөдлөлийг нийгмийн сүлжээ" хэмээх ойлголттой холбодог харилцан үйлчлэлийг хэрэгжүүлэх хэрэгсэл буюу "Interface"-ийг зохион бүтээхээр ажилласан ба үр дүнд нь Empathy хэмээх төхөөрөмж бий болсон байна. Empathy гэдэг нь "бусдын зовлонг ойлгодог чанар" гэсэн Англи үг юм.
Энэхүү гар утас нь биометрик бөгжөөр дамжуулан хэрэглэгчийнхээ сэтгэл хөдлөлийн талаарх мэдээллийг авдаг юм байна. Уг утас нь үл үзэгдэгч OLED дэлгэцтэй бөгөөд ашиглаагүй үед тунгалага байдалд шилждэг аж. Төхөөрөмжийн урд хэсэг нь тэр чигтээ TOUCH SCREEN бөгөөд төхөөрөмжийн ард талд товчлуурууд нь байралдаг юм байна.
Зохион бүтээгч Даниелийн хэлж буйгаар:
"Мэдээж энэ төхөөрөмж бол TOUCH SCREEN бөгөөд хэн нь хэнтэй холбогдсоныг тодорхой харуулдаг. Холбогдсон хүн болгон хоёр төрлийн өнгөөр хүрээлэгдсэн аватартай байх бөгөөд дотор талынх нь өнгөт хүрээ нь хэрэглэгчийн сэтгэл хөдлөл өмнө ямар байдалтай байсаныг харин гадна талын өнгөт хүрээ нь хэрэглэгчийн тухайн үеийнх нь сэтгэл хөдлөлийн байдлыг илэрхийлнэ. Тухайн хэрэглэгчид ямар нэгэн үйл явдал хэрхэн туссаныг мэдэхийн тулд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг харуулах нь чухал юм. Энэ төхөөрөмжид орж буй бас нэгэн чухал зүйл бол "Emotional Health Chart" юм. Энэ нь тухайн төхөөрөмжийг хэрэглэж байгаа хүний сэтгэл хөдлөлийн байдлыг үргэлж хянаж байдаг ба ингэсэнээр ирж буй утасны дуудлага аль эсвэл мессеж тухайн хүний сэтгэлд хэр нөлөөлж байгааг мэдхэд дөхөм болох юмаа. Хэрэв яг ийм төхөрмж/гар утсыг ашигладаг өөр нэгэн хэрэглэгч юмуу аль эсвэл найз чинь зөвшөөрвөл та түүний ч сэтгэл хөдлөлийг харж болно" гэжээ.
Yo Mongoloo, Buh ohidiig iim utastai bolgoj barahgui ch gsn yadaj gantsig oortoo avchuul ntr
ReplyDeleteХэрэггүй зүйлд мөнгө үрдэг улсууд л авна биз,сэтгэл хөдлөлийг царайны хувиралаар мэддэг бол хүмүүс худлаа инээмсэглэж байгаад л ярьна биз дээ. Харин судасны цохилт амьсгалаар нь тогтоодог бол өөр шүү.
ReplyDelete