Чөмөг царцам мөн нохой гаслаж чадхааргүй их хүйтэн өдөр байлаа өнөөдөр. Хэдэн хором автобус хүлээж хүлээж нэг юманд суув. Кондуктор эгч уламжлал ёсоор надаас 300 төгрөгийн төлбөр авч хариуд нь надад хагас урсан 100 төгрөг гэсэн бичигтэй улаан өнгийн тасалбар өгөв. Түүнийг бариад зогсоод л байлаа. Эхний буудал дээр хэдэн хүүн бууж сандал сулрах үед нэгэн дээр нь очиж суув.
Даарч байсан надад үрэлтийн хүчинд халсан сандал сайхан л санагдлаа. Ууг нь тийм юм дээр суух муу, өмнөх хүнийхээ сөрөг эрч хүч буюу энергийг авдаг юм гэсэн. За тэр ч яахав, зам бөглөрч хэсэг зогсох зуур кондуктор эгчийн өгсөн тасалбарыг сайн гээч нь ажиглаж суув. Тэрхүү тасалбар дээр "халаасны хулгайчаас сэргийлэе" гэсэн санамж байлаа. Тийм жижиг хэмжээгээр бичсэн зүйлийг тэр болгон хүн уншаад байдаггүй байх. Тэр санамжийн дээд талд х4966999 гэсэн тасалбарын дугаар байрлана. Хамгийн түрүүнд сүүлийн гурван 9ийн тоо яагаад ч юм маш танил санагдав.
Энэ тасалбарыг ажиглан суух зуур 9-ийн тоотой холбоотой зүйлүүд толгойд орж ирсээр байлаа. Есөн Хөхөлт Цагаан Туг, есөн эрдэнэ, есөн цагаан хүсэл мөн есөн давхарын охин гээд л. Монголчууд эртнээс л есийн тоог шүтэж ирсэн мэт. Төрийн бэлэгдэл нь 9 ширхэг, хаан нь 9 өрлөг баатартай, бөөгийн 99 тэнгэртэй, өвлийн цочир хүйтэн эхлэхээс дуусах өдөр хүртэлх тэр хугацааг мөн есөн ест хуваасан байдаг. Дээр үед хаанд бэлэг зэргийг барихдаа агт морь есөн ес гэх мэтээр өгдөг байв. Тиймээс 9 хэмээх тоонд нэг учир байдаг ажгуу., зүгээр л нэг сонгоод авчихаагүй л байхаа. Ямар ч л байсан 9-ийн тооны учирыг үл мэдэх ч надад нэг л танил байдаг юм. 9 тооны хүрдийг үзвэл 1-ээс 10 хүртэлх тоог 9-д үржүүлээд гарч ирсэн тоонууд 09;18;27;36;45;54;63;72;81 гэж байдаг. Эдгээр 2 оронтой гэж хэлж болохуйц тоонуудын арын оронгуудыг дарааллуулан бичвэл 987654321 гэсэн дараалал гарч ирдэг. Мөн 9ийг өөр дурын тоогоор үржүүлээд гарч ирсэн тоог нь салгаж, нэг оронтой тоо болтол нь хооронд нэмвээд л байвал хариу нь 9 л гардаг.

Жишээ нь:
- 2 × 9 = 18 (1 + 8 = 9)
- 3 × 9 = 27 (2 + 7 = 9)
- 9 × 9 = 81 (8 + 1 = 9)
- 121 × 9 = 1089 (1 + 0 + 8 + 9 = 18; 1 + 8 = 9)
- 234 × 9 = 2106 (2 + 1 + 0 + 6 = 9)
- 578329 × 9 = 5204961 (5 + 2 + 0 + 4 + 9 + 6 + 1 = 27 (2 + 7 = 9))
- 482729235601 × 9 = 4344563120409 (4+3+4+4+5+6+3+1+2+0+4+0+9=45 (4 + 5 = 9)
Та дурын оронтой тоогоо бич, тэр чинь хэдэн оронтой байж болно. Энэ найман оронт тоог жишээ болгоё: 35967930. Үүнд орсон тоог ихээс багаруу нь өөрчлөн бичвэл 99765330 болно. Багаас нь ихрүү өөрчлөн бичвэл 03356799 болно. Эдгээр тоог хасаж үзэе:
- 99765330-35967930 = 63797400; 6+3+7+9+7+4+0+0 = 36, 3+6 = 9.
- 99765330-03356799 = 96408531; 9+6+4+0+8+5+3+1 = 36, 3+6 = 9.
- 35967930-03356799 = 32611131; 3+2+6+1+1+1+3+1 = 18, 1+8 = 9.
hehe neeree sonin ed we yasan
ReplyDeleteБас 12345679 ийг 9 өөр үржүүлбэл 1 үүд гарна. 18 аар үржүүлбэл 2 ууд...
ReplyDelete