Монгол Улс маань ардчилалд шилжсэнээс хойш энд тэндхийн баярыг тэмдэглэх нь олон болжээ. Шүтэж бишрэх нь тухайн хүний эрх. Үүнийг Монгол Улсын Үндсэн Хуульд ч тусгаж өгсөн байдаг. Ямар ч байсан энэ баярыг тэмдэглэдэг та хүмүүстээ Есүс Христосын төрсөн өдрийн мэндийг хүргье. Гадны орнууд тэр тусмаа барууныхан энэ баярт их ач холбогдол өгдөг. Буддистуудад ч яг иймэрхүү баяр бий. Бурхан Багшийн их дүйчин өдөр. Гэхдээ энэ өдрөөр цор ганц төрсөн өдрийг нь бус гэгээрсэн болон нас барсан өдөр нь давхцдаг.
Хэрэв Есүсийг загалмай дээр биш харин дугуй цагирга дээр цовдолсон бол энэ шашинг юу гэж нэрлэх байсан бол? Circlity, Circilism аль эсвэл дөрвөлжөн зүйл дээр цовдолсон бол КҮБИЗМ ч юм уу бүү мэддээ. Энэ бол зүгээр л бодол. Энэ шашинг буруутгасангүй. Заза энэ Христмас ч яахав, хэдхэн хоногийн дараа болох Тусгаар тогтнолын баярын мэнд хүргье. Монгол Улс маань Хятадын бус Манж Чин Улсын дарлалаас ангижарсаны 100 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, төрт улс бий болсоны 2220 жилийн ойн баярууд 2010 онд тохиох гэж байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр сэтгэлд хүрээгүй. Ихэнхи хүмүүс надтай санал нийлэх байх. Ирэх жил энэ том баярыг 800 жилийн ойг тэмдгэлсэн шигээ өнгрөөчихгүй юмсан.
Ямар ч байсан та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр арвин байх болтугай.
Эцэг тэнгэр, Этүгэн эх өршөөг.
Zuv bichgiin aldaatai bichih yumaa
ReplyDeletezuv zuv, gadnii bayar temdglj bhaar ireh jil boloh ene saihn bayra saihn temdgluul saihnshte
ReplyDeletebichiltiin zov buruu yarishig bnoo, setgelgee l aldaagyi bol
ReplyDelete