Thursday, December 16, 2010

Bossa Nova 1

 Энэ босса нова хэмээх хөгжимд сүүлийн жилүүдэд ихээр татагдх боллоо. Сайхан аялгуу энэ тэр гээд л. Хөгжмийн зэмсгүүдийн донжтой хэмнэл гээд л. Манай Монгол Улсад энэхүү Босса Нова төрлөөр тоглодог цөөн хэдэн хамтлаг байдаг байх. Миний мэдэх OCEANS 11 хамтлаг "Great Mongolian Songs" цомогтоо орсон ганц хоёр дууг энэ стилээр дуулсан санагдаж байна. Энэ төрлөөр уран бүтээл туурвидаг хамтлаг аль эсвэл хувь хүн манайд байвал сонсох хүн олон байх байхаа. Хүмүүсийн хэлж буйгаар босса новагийн хөдөлгөөн нь зөвхөн зургаан жил үргэлжилсэн гэдэг. Жазз хөгжмийн урын санд тоймгүй олон дуу нэмэрлэсэн гэдэгт итгэлтэй байна.  Ингээд та бүхэнд босса новагийн талаар өөрийн орчуулсан цөөн хэдэн мэдээллийг хүргэе.

 Босса Нова хэмээх хөгжмийн төрөл нь Самбагаас үүсэлтэй бөгөөд "Шинэ Хэв Маяг" гэсэн утгатай ажээ. Энэ төрөл маань Samba-г бодвол бөмбөрийн цохилт бага байдаг. Босса Нова нь Рио Де Жианерогийн дээд давхрагыхны далайн эргийн дүүргүүд болон Samba-гийн төрөлх газар болох Риогийн борчуулын хорооллоос үүсчээ. Босса Новад Жазз хөгжим тэр дундаа күүл жазз  нөлөөлсөн гэдэг дээр түүхчид болон шүтэн бишрэгчид нар маргадаг ч жаззтай төстөй дөлгөөн мэдрэмж байдаг.

João Gilberto
Босса Нова нь 1950-иад оны дундуур Бразилд хөгжсөн бөгөөд Жонни Альф болон Жеао Жилберто(João Gilberto) нарыг уг төрлийг бий болгосон хүмүүс хэмээн үздэг. Уг төрлийг алдарт хүрэгсэн дуунууд бол Доривал Кэйммигийн(Dorival Caymmi) Saudade da Bahia болон Элижэт Кардосогийн(Elizete Cardoso) Chega de Saudade зэрэг юм.

Энэ төрлийн хөгжмийг тоглоход хэрэглэдэг зэмсэгүүдэд нийлэг эдээр хийсэн утастай классик гитарыг хэрэглэдэг ба пикээр биш хуруугаараа тоглодог байна. Гитарын болон вокал гоцлол босса новаг ийлүү цэврээр нь мэдрүүлдэг. Төгөлдөр хуурыг ч хэрэглэх тохиолдол олон бий.


Bossa Nova Rhythm

Энэ төрөлд багтах дуунуудын ихэнхи нь сонссон хүмүүст тайван хийгээд таатай мэдрэмжийг төрүүлдэг мэт. Зарим дуунууд нь донжтой гэмээр өнгө аястай. Өөрт тань Antonio Carlos Jobim-ийн хэдэн дуу санал болгоё.


Доорх линкүүд дээр дараад татаж авах боломжтой:


Antonio Carlos Jobim and Frank Sinatra - The Girl From Ipanema

Antonio Carlos Jobim - Caminhos Cruzados

No comments:

Post a Comment