Sunday, February 6, 2011

Жихүүн хүйтэн гэснэ

Нүүр шавхардах мэт ширүүн жавартай өглөө, гэр хорооллоос гарах битүү утаан дундаас автобусны буудал зүглэн алхана. Өглөө хэл дээрээ юу ч тавиагүй учир, гадаах утаа дотор муухай оргиулна.  Толь мэт болтлоо хөлдсөн зам дээгүүр тэнцвэрээ үл олон алхах нойрмог хүмүүс биеэ чанглан алхах нь хальтарч унахгүйг хичээсэндээ тэр байх.