![]() |
Ромын Пап 16-р Бенедикт болон Каирын Аль Азхар сүмийн тэргүүн Шейх Доктор Ахмед Аль Таяеб Энэхүү зургийг Ватиканаас гаргасан гомдлын дагуу олон нийтийн газар байрлуулахаа больсон |
Хэрэв хэн нэгнийг та үзэн ядаж байгаа бол үүнийгээ яг одоо зогсоо. Бүү үзэн яд . Дэлхийн улс гүрнүүдийн удирдагч нарын үнсэлцэж байгаа зураг дэлхийн хэд хэдэн оронд шуугиан тариад амжив. Зураг дээрх зарим нэг удирдагчид үүнд эгдүүцэж өөрийнх нь нүүр орсон тухайн зургийг энд тэнд байрлуулахыг хориглосон байна.
UNHATE гэдэг нь UNITED COLORS OF BENETTON-ий явуулж буй үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагааны зорилго нь "Үзэн ядалт хэмээх зүйлийг зайлуулж хүмүүс, шашин болон соёл зэргийг хоорондоо дотно байх"-ыг уриалхад оршиж байгаа юм.
"Энэхүү үйл ажиллагаа, кампант ажиллагааны ерөнхий сэдэв нь үнсэлт, энэ бол хайр энэрэлийн хамгийн энгийн бөгөөд түгээмэл илэрхийлэл юм" хэмээн Бенеттон хэлэв.
Бенеттон урд нь "цусанд булхагдсан бөгөөд хүйг нь таслаагүй нярай хүүхэд", "үнсэлцэж буй гэлэнмаа, лам хоёр", "үхэж буй ДОХ-той хүн", "хүний яс барьсан цэрэг" гэх мэт шуугиан тарьсан сурталчилгаануудыг гаргаж байсан.