Sunday, November 6, 2011

хэн нь зохиож зохиодог байна аа?


Ерөнхийлөгч маань төрийн арга хэмжээнүүд дээр архи сархадаар үйлчлэхийг хориглосон. Шинэ  жилээр ардууддаа үг хэлж, баярын мэнд хүргэхдээ ориглуун дарс бус сүү өргөж байсан. Энийг муулж, шоолж байсан хүмүүс цөөнгүй. Саяхан Монгол бизнессменүүдийн хэрхэн амжилтад хүрсэн тухай лекц сонсов. Монфрешийн захирал их сайхан зүйл ярьсан. Энэ бол ЦАГААН ХУВЬСГАЛ гээч зүйлийг хийх. Архи бус сүү гэсэн үг. 


"Архи гээч юмыг хэн нь зохиож, зохиодог байна аа" гэж Шинэ Үеийн хошин шогийн нэг үзүүлбэр дээр гардаг шиг л болж байна даа. Архиний талаар хүмүүс олон юм бичиж, ярьж л байдаг. Яах вэ дээ, би нэгийг нэмчихмээр санагдав.
Энийг уншиж байгаа бол яг одоо өөрөө өөрөөсөө "яагаад архийг бид уудаг юм?" гэж асуу. Яах вэ, зарим нэг нь "хэн нэгэн таалагдсан охиндоо, залуудаа "доги" харагдахыг хүссэндээ", зарим нь "ямар нэг зүйлийг хийх эсвэл хэлэхийг хүссэн болов ч зориг хүрэхгүй байсан учираас" гэх мэт хариултыг хэлж болох л.

Хурим, найр, ангийн цугларалт зэрэг үйл ажиллагаан дээр яагаад ч юм бүү мэд архи захиалдаг. Яг тэр л дутагдаад байгаа юм шиг. Өнөөхөө захиалсан хойноо "яаж ууж дуусгах вэ?" хэмээн бодол болон сууна. Нүүр амаа ярвайлган байж нэг татаад араас нь ундаа усаа залиглана. Архи авах санаа гаргасан нэг нь хэд татаад сүүлдээ архи хийж өгөх болгонд нь доошоо асгана. Мөнгө үрэн байж авсан архиа асгах хэрэг юун? Мөнгө төлж өөрийгөө эмчлүүлдэг атал мөнгө төлөн байж өөрийгөө хордуулах хэрэг юун? Томоотой хийгээд цэвэрхэн ууж наригдаг бол хамаа алга. Мөнгө төлж хоол иднэ дараагаар нь мөнгө төлж архи ууна. Бүүр дараа нь мөнгө үрэн байж хүртсэн зүйлээ хоромын төдийд гулигаад гаргана. Сууж байсан ширээнээсээ жорлон байгаа газар хүртэл бөөлжисөөрөө жим татуулан явна. Жорлонд очиж бөөлжиж байгаа нь яамай даа. Гэхдээ жорлонгийн нүхээ олж энэ зүйлээ хиймээр байнаа манайхаан. 

"Азийн чоно"-ын хэрэг явдал гарах үед архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон. Уухыг нь хориглоогүй учир нэгнийхээ гэрт байгаа жоорны ганц хоёр юмыг нь нийлж хуссан хүмүүс олон л байсан. Бараг манай гэр ХОРИО ТАВИГДЧИХСАН БАЙГАА мэтээр ярьж байв. Энэ хориог бага багаар тавьж эхлэх үед Улсын Их Дэлгүүрийн доор аймшигтай юм болж байнаа. Шар айраг зарж эхлэх үед хүмүүс тийшээ ангаж цангасан мэт улайран дайрч байсан. 

Одоо бид нар өндөр төрийнхөө буянд сар бүр 21000 төгрөг хүртэж байна. Яг ч 21000 биш юм шиг байгаа юмаа. 300 төгрөгийг нь банк шимтгэл гээд авна. Энэ мөнгө тараагдах өдөр гадуур галзуу мэт орилох, архиралдаж бархиралдах хүмүүс олширдог. Машин замруу толгойгоо харуулаад тасүсэрчихсэн хүмүүс ч бий. Архи уух үгүй нь хувь хүний ухамсарын асуудал гэхдээ зарим нэгэнд нь уух мөнгө өгөөд байгаа нь "Төрийн хар хайрцагны бодлого" гээч нь байх тиймүү? Энэ ч дүүрч. Залуу үеийнхэн маань одоо архинд живж байна. Та нар МУИС, ШУТИС-ийн ойр хавьд байдаг "ЦЭ" эсвэл бусад баар руу шагайгаад үз, гадуур нь шөнө оройгоор яваад үз. Цүнх, бутлер үүрсэн, арслангийн эм уусан нөхөдүүд орилоод л энэ тэрүүгээр дэвээд л явж байгаа даа. Оюутнууд ч яах вэ. 10 жилийн нялх нялзрай охидууд, хөвгүүд 16тууд, 18тууд минь хайран байна даа. Хааяа нэг мөнгөтэй болохоороо шоунд явдаг юм би. Бүжиглээд эд дундаа орж байтал цагдаа нар орж ирээд тус газрыг шөнийн 12 цагаас хойш хүмүүст архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, зөвшөөрөгдсөн цагаа хэтрүүлсэн гээд торгоод хаах гэж үзэж таарна, тус газрын дарга зохион байгуулагчид нь хаалгуулахгүй гэж үзэж тарна. Ууг нь тэдгээр цагдаа нар нь дээрх үндэслэлээр хаагаад яваад өгөх биш үүн дээрээ нэмээд тус газраар үйлчлүүлээд явж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгах хэрэгтэй мэт санагддаг юм. Насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн гээд байгууллагыг нь мөн насанд хүрээгүй хүнийг архи согтууруулах ундаа уулгасан, уулгахад хүрэгсэн гээд өнөөх "Согтоож байгаад орой буудалд аваачаад шаана" гэж бодож байсан хүмүүсийг нь хариуцлагат татаж болох. Архи тамхи хэрэглэсээр байгаад нүүр царай нь хөгшин хүнийхтэй ижил болсон учир бичиг баримтийг нь шалгадаггүй байж мэдэх л улс. АНУ-д гэхэд л клубт орж байгаа хүн болгоны бичиг баримтыг заавал шалгадаг. 21 нас хүрээгүй бол гар дээр нь томоос том Х үсэг хар өнгийн фломастераар зурчихдаг харин 21 болон түүнээс дээш настай хүмүүсийн бугуйнд зүүлт хийж өгдөг. Дээрээс хамгаалалтын албаны хүмүүс нь сархад зооглож болох хүн зооглож болохгүй нэгэндээ архи авч өгч байна уу? гаран дээрх Х-ээ арилгасан байна уу? гээд л ажиглаад зогсож байдаг. Хүн согтсон үедээ юу хийсэн гэдгээ заримдаа санадаггүй. Согтуу байгаа хүүхдэд хар тамхи мансууруулах бодис өгөх тохиолдол ч гарч байсан. Улс орны ирээдүй болсон залуусыгаа эртнээс харж хандах хэрэгтэй. Авъяас, билигтэй олон хүүхэд залуус сархад ихээр хүртэй амжилтанд хүрэх замаасаа хазайдаг. Архи хямдхан, амьдрал үнэтэй болжээ. Хараа хяналт сайн бол архи согтууруулах ундаа хэрэглэх явдал залуус дунд бага байх байх аа.

Нэг хэсэг Монголын эрдэмтэн мэргэд, элитүүд/жинхэнэ элит шүү/ олноороо Өвгөнтийн хөндийрүү явцгаасан. Тэр газар нь одоогийн Бөмбөгөр худалдааны төвийн тэнд байсан билүү дээ? Таяг мод барьсан даяанч лам өвгөний хэлбэр бүхий гялгар савтай архи их хэмжээгээр БНХАУ-аас нэг хэсэг орж ирсэн юм. Бөмбөгөрийн тэр хавьд байдаг хашаагаар тэр архиний сав нь газрыг цагаартуулах мэт хөглөрсөн байдаг байлаа. Сүүлд сонсохнээ тэр архийг хүн нас барсан үед биеийг нь арчдаг ч гэлүү ямар нэг буяны үйлд хэрэглэдэг юм байсан гэнэ билээ. Сүүлийн үед өвгөнтийн хөндий нь Нийслэлийн Нэг дүгээр амаржих газрын хашаанд нүүгээд ирсэн юм гэнэ лээ. Тэр хашаа өвгөний дүрстэй саваар дүүрээгүй, харин олон архаг архичид нэг дор цугларах газрыг өвгөнтийн хөндий хэмээн нэрийддэг болжээ. Баасан гараг гэлтгүй долоо хоног бүрийн орой Улаанбаатар хот өвгөнтийн хөндий болж хувирдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй болов уу? Яг л Шотландын зохиол Роберт Стивенсоны "Доктор Жекил болон Эрхэм Хайдын Хачирхалтай Хэрэг" гэдэг зохиол шиг Өдөр нь жаахан ч гэсэн тайван байх хот шөнө болох үед арслан бараар дүүрсэн мэт аймшигтай болж хувирдаг. Зарим улс оронд ийм зүйл байдгийг үгүйсгэж болохгүй.
Согтохоороо улс төр ярьж, эх оронч болохыг нь яана. Ийм байна, тийм байна гээд л. Тийм л юм бол архиа болиод амьдралыг эрүүлээр хараад ажил хийж эхлэх хэрэгтэй. Улс эх орондоо тэгэж их гомдож, ямар нэг зүйлийг өөрчлөх хүсэлтэй байгаа бол архи амсахаа болиод өөрчлөлтийг өөрөөсөө хийж эхлэ. Дараа нь би хэдэн настай билээ? Хийж бүтээсэн зүйл надад ер нь байна уу? гээд өөрөөсөө асуу. Чамд архи уугаад гомдлох цаг байгаа бол үүний талаар ямар нэг зүйл хийх цаг ч мөн адил байгаа гэсэн үг. 
"Архи бол амьдралын хамаг асуудлын эх үүсвэр бас тэдгээр асуудлаас гарах арга" хэмээн амьдрах хэрэггүй. АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хэлсэн шиг "Эх орон минь миний төлөө юу хийж өгөх ёстой вэ гэж бус харин би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуу".

1 comment:

  1. Хүмүүс хэрвээ тийм байсан бол ингэмээр байна ингэнэ тэгнэ улс маань ийм болвол нутаг буцна гэж их ярьдаг Монголчууд маань харин тэр "ХЭРВЭЭ" гэдэг маань бидний боломж байгаад байх шиг байгаамдаа тэр Хэрвээгээ тэр хүн хийчихвэл сайн мэдэж байгаа учир дараагийн тэр хүссэн юмаа түүн дээрээ тулгуурлаад ул суурьтай хийвэл илүү л их үр дүн гарах юм шиг.

    ReplyDelete