Wednesday, April 6, 2011

Нэр хүнддэх асуудал дээр би

Нэр хүнддэх гэдэг асуудал дээр би ийм бодолтой явдаг нэгэн.  Чингис, Өнөболд, Хасар зэрэг нэрс хүүхдүүдэд хүнддээд тогтохгүй байна бас өвчин ороогоод болохгүй байна гэх юм. Хүүтэй
болсон юм чинь ЧИНГИС хэмээх нэр хайрлаж байна. Хүүхэд удахгүй яагаад ч юм өвдөөд илаар болохгүй байна яадаг юм билээ? Ламба гуай! Яасан юм бол? Хүү минь яагаад өвдөөд байгаа юм бол? Яагаад илаар үл болном? Нэр нь хэн билээ? Чингис! Аан тийм, нэр нь хүндэдсэн байна, Лувсандэндэв гэж нэр өг тэгвэл илаар болно. Энэ нэрийг хайрлав, хүүхэд удахгүй илаар болов. Шашин уу? Аль эсвэл хүүхдээ удахгүй алдана гэсэн айдас хүүхдэд нөлөөлж байв ч нэр сольход хүүхэд зүгээр болно гэсэн үг сэтгэл засаж, эцэг эх хоёроос сайн энерги цацаж хүүхэд илаар болов уу бүү мэдээ.
Чингис хаанд энэхүү нэр хүнддэх асуудал гарч байсан болов уу? Өнөболд/Үнэболд/ ванд энэхүү нэр нь хүнддэж байсан болов уу? Бүү мэддээ. Хэрэв нэр хүнддэх гэж асуудал үнэхээр байдаг бол ямар учираас, ямар шалтгаанаар хүүдээ тийм хүнд нэр хайрлаж байгаагаа анх нэр хайрласан үеэсээ хэлээгүйгээс болсон болов уу?
"Аав нь хүүгээ  баяр чадал хийгээд оюун ухаанаараа дайсандаа, өрсөлдөгчиддөө дийлэгдэхэд БЭРХ байгаасаа хэмээн БЭРХ хэмээх нэрийг хайрлаж байна" гэх мэтээр хэлж өгөөгүйгээс болдог болов уу?

Аль эсвэл аугаа зүйл бүтээсэн хүний нэрийг өөрийн хүүхэддээ өгвөл хүндэддэг юм болов уу? Хэрэв БИЛЭГТ миний бие аугаа үйл хэргийг бүтээж чадваас, дараагийн үеийнхэн өөрийн хүүхэддээ БИЛЭГТ хэмээх нэрийг өгвөл тэр нэр хүнддэх болов уу? ЗХУ-ын аугаа жанжин хүмүүсийн нэрийг хүүхэддээ өгсөн хүмүүс байх ч тэр нэр хэзээ ч хүнддээгүйгээр барахгүй тэр хүн амьд байсаар байна шүү дээ. Магадгүй тухайн үеийн хүмүүс хүүхдээ тэрхүү жанжид шиг хүн болоосой хэмээн билгэдэн эдгээр нэрийг хайрласан байдаг болоод ч тэрүү зөв зүгээр л байгаа байхаа. Би хүүдээ BEETHOVEN гэж нэр өгвөл энэ нэр нь хүнддэх болов уу?

5 comments:

  1. Мухар сүсэг гэх үү, шашны бас нэг номлол гэх үү тийм юм байгаад байгаамаа. Ер нь нэр хүнддэх гэж хэлэхээс илүү тэр сэтгэл санааны л асуудал юм даа. Лам дээр биш эмнэлэг дээр очоод оношийг нь зөв олоод эмчлүүллээ гэхэд эцэг эх нь эмчлүүлээд зүгээр болно гэсэн сэтгэхүйнээс энерги ялгарч тэр нь хүүхдийг нь эдгээж бас болох юм.

    ReplyDelete
  2. Manai duud Bulgantsetseg gej ner ogson chini ter ni hundedsen bna geed neriig ni solison. Neriig ni soliod Narantsetseg gej nerlesen. Bulgantsetseg gedeg haan hatan baimaargui l ... Bas ontsiin uurchlult oroogui bgaa biz. Ene talaar yu gej bodoj bna?

    ReplyDelete
    Replies
    1. Булган аймаг Булган уул ын нэр байна, Нэр гэдэг чинь төрхөөс үхэх хүртэл тухайн хүний дагаж явдаг, тийм учраас нэр хүнддэх гэдэг нь нэг ёсондоо Чингэлтэй уулын Баянзүрх гэж дуудаж байгаатай ялгаагүй

      Delete
  3. Манай хамаатны ах хүүдээ Түшиг гэж нэр өөөд хүндэдсэн, учир нь гэвэл "яг юу түших гээд байгаа юм?" гэсэн. Нэрийх нь утга учир юу болохыг тайлбарлаж хэлээгүйд тэр болов уу? Ууг нь Булганцэцэг гэж тийм ч сүрдээд байхаар нэр биш юм. Яагаад хүндэдсэн гэж байна?
    Хавь ойрийн хүмүүсийн байдал "энерги" гэхүү дээ нөлөөлдөг гэж дуулж байсан. Олон хүн цугласан газарт "Баар цэнгээний газарт" байж байгаад гарч ирхэд тухайн хүнийг ямар нэг муу зүйл дагаад гарч ирээд гэрлүү нь дагаж очоод хүүхдээр нь тоголж нааддаг ч гэж дуулж байсан. ийм үүднээс нэрийг нь сольж, ямар нэг хамгаалалт болгодог болов уу?

    ReplyDelete
  4. Богд Хан уулыг Сонгино хайрхан гээд дуудаад байвал ямар сонсогдох вэ? Юу гэсэн үг вэ гэвэл тухайн газар орон газарзүйн байрлал нэр ус таарах таарахгүй ёсон байна тийм учир нэр тохирох тохирохгүй юм байна. Чи өөртөө томдсон хувцас өмсөхөөр яадаг билээ. Багадсан хувцас өмсөхөөр яадаг билээ тэрэнтэй утга ижил

    ReplyDelete