Цаг хугацаатай уралдах мэт хүмүүс урд байгаа зүйлээ үл анзааран хаашаа ч юм бүү мэд, нэг л тийшээ яаран явах агаад тэдгээр хүмүүсийн нүүрнээс баяр баясал олж харах нь ховордож. Нүүр тас хийтэл алгадах мэт жавартай салхинд шарлаж гүйцсэн навчис хийсэн одож хөгшин улиас модыг ганцаарангаар нь орхин одно. Хавар, Зун мөн Намарын салхинд шуугиж асан тэрхүү олон навчис ганц нэгээр, хааяа дөрөв таваараа салхитай хамт нисэн одно. Сүүлчийн ганц навчийг авахаар салхи үлээнэ. Үлээх бүрийд тэрхүү навч "ижилдэн дассан нэгнээсээ салахыг үл хүсэх нэгэн адил чадах ядахаараа тас зуурч, намайг битгий тавиарай" гэж аврал эрж байгаа мэт харагдана. Хэд хэд хүчтээ үлээсний эцэст тэрхүү навч мөчирөөсөө салж хаа нэг тийшээ яван одох бөгөөд хөгшин улиасны ойр хавьд хэсэг хугацаанд анир чимээгүй ноёлох шиг болов. Навчисаа алдсан мод зарим нэгэнд хөнгөн уйтгар төрүүлнэ.
Шороо тоосонд дарагдсан шувууны модон үүр навчисаа алдсан хөгшин улиас модонд хань болон үлджээ. Хэн болгонд үл анзаарагдам байрлалд хадагдан үлдсэн тэрхүү модон үүр нар салхи, цас бороонд урьдийн сайхан үзэмжээ алдсан хэдий ч хэн нэгэн шувууг өөр дотроо амьдруулж бусдад үл анзаарагдан өдөр хоногийг өнгөрөөнө. Аль нэг жигүүртэнг үл ялгаварлан шөнө оройн хүйтэн жихүүнээс хамгаалахыг оролдох тэрхүү модон үүрийг хүмүүс тэр бүр анзаарч харахгүй. Хөгшин улиас, модон үүр хоёрыг анзаарч харсан ч гэлээ тэдний гүйцэтгэж буй үүргийг хэн болгон ойлгож үнэлэхгүй нь харамсалтай............

No comments:
Post a Comment