Архины нэгэн мухалгийн бие засах газарт ороод сарих зуураа нэг гараа тавцан дээр тавьтал наалдах мэт болов. Гайхан харвал ялааны хор дээр гараа тавьсан минь тэр аж. Хэд хэдэн ялаа наалдсан байх агаад ганц ялаа дөнгөж наалдсан бололтой хөлөө тийчэгнүүлэн амь тэмцэж байлаа.
Мөрөөрөө нисч явсан гэмгүй гэж хэлж болох тэрхүү ялаа өрөвдөлтөй мэт харагдах агаад согтолтын хэмжээ өндөр гарсан надад нэгийг бодогдуулах мэт болов. Бага насандаа цахилгаан шат гацах үед дотор бачуураад, амьсгаа давчдаад ингээд үхэхнээ гэсэн бодол төрдөгтэй адил тэрхүү ялаанд тийм зүйл бодогдож байсан болов уу? Амьд организм хойно тийм зүйл толгойд нь эргэлдэж байсан бизээ. Өөрийгөө тэр ялааны оронд тавьж үзлээ. Талх авах гээд дэлгүүр явах зуураа юманд наалдаад аль эсвэл хаанаас ч юм нэг том зүйл дээрээс унаж ирээд алчихвал яана гэх мэтээр бодож гарав. Хөөрхий ялаа энэ хорвоод яах гэж ирсэн тэрийгээ хийж яваад л ийм болж дээ. Хэн бүхэн буруу сонголтыг заримдаа хийдэг. Тэр нь алдаа хэмээн үнэлэгддэг. Хөөрхий ялаа буух газраа буруу сонгож хор дээр наалдсан. Тэр нь түүний алдаа болжээ.Хоромхон зуур сарих зуураа ялаатай, сонголттой бас үхэлтэй холбоотой баахан л зүйл бодов. Сарьчихаад гараа угаах зуураа мөнөөх "мөрөөрөө нисч явсан" хэмээн өрөвдөж байсан ялааруу дахин нэг хараад "ер нь зарим хүмүүс далдганаж сахилгагүйтэж яваад хүмүүсд зодуулдагтай адил энэ ялаа хүмүүсийг зүгээр суулгахгүй байж байгаад ийм болждээ" гэж бодоод гар дээрх усаа сэгсэрч унагаагаад хатаагч доор гараа барьж үлээлгэж хатаалгасан болгоод бие засах өрөөнөөс гарав.
тэгээд ягаад сонголт хийсэн ялаа болчив
ReplyDeleteorchin toirnoo anzaarch baigaad bi huvidaa bayartai bn shyy, amidral geech n ochyyhen zyilsiin evlegee gj bi boddog
ReplyDelete