Sunday, July 31, 2011

хутганы ир

Хутга хэмээх хүйтэн зэвсэг, мэс. Монголчуудын дунд хутганы талаар олон яриа хийгээд заншил байдаг. Айлын хутга иргүй, мохсон үед тэр айлыг эр хүнгүй юм хэмээн хэлэх нь бий. Хүнд хутга бэлэглэж болдоггүй гэж ярьдаг. Тэгвээл хутганы ир дээш харан байрласан нь юуг илэрхийлж байгаа юм бол? Газар хутга унах үед Оросууд "эрэгтэй хүн ирэхнээ" хэмээн хэлдэг. 
Хутганы ир дээшээ харах нь сайн уу? муу юу? Сүүлийн үед миний нүдэнд харагдсан хутга болгоны дийлэнхийх нь ир дээшээ харан тогтсон байсан юм. Хоол хийж байгаад хутгаа тавьхад ир нь яагаад ч юм дээшээ хараад тогтчих юм. Хөгшчүүлээс асуухаад "дээш нь харуулж тавьж болдоггүй юм" гэснээс өөр юм сонссонгүй. Хүн дээр нь гараа тавиад эсгэчихэж магадгүй хэмээн ирийг нь дээш харуулахаас цээрлэдэг байх гэсэн таамаглал байж болох юм.
Хэрүүл ам гарна хэмээн хүлээж авах уу? Эсвэл ард түмний сэтгэл зориг хурцлагдаж, улс хүчирхэгжих шинж гэж хүлээж авах уу? Ямартай ч аливаа зүйлийн ард утга нуугадан буй хэмээн үздэг Монгол хүний хувьд уг зүйлийг ойлгохыг хичээж л явна.

No comments:

Post a Comment