Энерги! Хүний биеэс гарах эерэг ба сөрөг энерги! Энэ талаар өгүүлэх нь олонтаа болжээ. Би ч гэсэн нэгийг өгүүлье үү хэмээн бодов. Найз нөхдөөрөө цуглараад ярьж хөөрж байх үед гаднаас хэн нэгэн орж ирээд тэдний дунд суух үед өнөөх инээд хөөр хором зуур намжиж, нам гүм ноёрхох мэт болдог. Тэр хүнийг гараад явсаны дараагаар нам гүм үгүй болж эргээд инээд хөөр хийгээд чанга дуугаар өнөөх өрөө маань дүүрдэг. Энэ бол эерэг энерги дотор сөрөг энерги орж ирээд нөлөөлж байгаа хэрэг хэмээн ярих нь бий.
Бас нэгэн тохиолдол. Хүний биеийн гадуур тодорхой өнгө бүхий бүрхүүл байх ба тэр нь юм бүртэй холбогдсон байдаг гэх.
Нялх хүүхэд нохой хоёр л тэрхүү гэрлэн бүрхүүлийг мэдэрч чадах агаад бүрхүүлийг цоорсон тохиолдолд нялх хүүхэд түүнийг нь мэдрээд уйлах, нохой мөн мэдрээд тухайн хүн рүү байнга хуцаж архирах зэрэг болдог гэнэ. Сөрөг энергитэй хүмүүсийх л цоордог байж магад. Хүмүүсийн дийлэнх нь "аливаа муу бүхнийг хийдэг хүмүүс - архичин, хулгайч юу юу ч гэлээ - тийм хүмүүсийх цоорсон байдаг" гэлцэнэ. За яахав хулгайч, хүчирхийлэгч, хүчиндэгч гэх мэт хүмүүсийн тэрхүү бүрхүүл цоорсон байх магадлалтай. Харин лаларын архичид цоорхой бүрхүүлтэй гэж үү??? Үүнтэй яг таг санал үл нийлнэ. Архи хараад, архиа уугаад согтоод тэд тэр хэмжээндээ л хоромхон зуурын баяр баясал мэдэрдэг гэж хэлж болно. Инээд хөөр дүүрэн газраас эерэг энерги цацагддаг л юм бол архиа уугаад баярлаад хөөрж яваа хүмүүсээс ч хүртэл эерэг энерги гарч болохыг үгүйсгэх нь утгагүй мэт. Гэвч архи нь ууж байгаа хүндээ сайхан мэдрэмжийг өгөх ч дэргэдээ байгаа нэгэндээ таагүй мэдрэмжийг өгдөг. Нэмэх хасахын хасах л гардаг шүү дээ!!!
No comments:
Post a Comment